📞 Утас: 70113777, 99990521 📧 И-мэйл: iveekherdem22@gmail.com

Энэ бол байнга гүйж байх бичиг мэдээлэл.

ИВЭЭХ-ЭРДЭМ

МАТЕМАТИК, ХЯТАД ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН ХӨТӨЛБӨРТЭЙ НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “ИВЭЭХ-ЭРДЭМ” СУРГУУЛЬ

Эрхэм зорилго

Монгол өв соёлоо эрхэмлэн дээдэлдэг, тасралтгүй шинийг эрэлхийлж, өөрийгөө дайчлан сурч мэдэх эрмэлзэлтэй.

Эрүүл мэнд, сахилга батыг анхаардаг, ахмад буурлууд, ах эгч нартаа хүндэтгэлтэй, үеийн нөхөд, дүү нартаа халамжтай, анги хамт олонд, цаашид нийгэмд эв эеийг сахидаг, ашид эрхэм монгол иргэнийг төлөвшүүлэхийн сацуу шинжлэх ухаанд шунан дурласан, шинэ бүхнийг шимтэн сурдаг, ирээдүйн инженер, зохион бүтээгч эмч, багш, эрдэмтэн нарыг төрүүлнэ.

Алсын хараа

Монгол өв соёлыг шинэ эриний нийгэм, соёлд шингээж, боловсролын чанарыг цаг үе, нийгмийн хөгжилтэй уялдуулан,

тогтвортой, жигд хөгжүүлж, дэлхийд нэрээ цуурайтуулах монголын дугаар нэг сургууль болно.

Ойрын зорилт

1-5 дугаар ангид Англи хэлний “Pearson” хөтөлбөрийг нэвтрүүлэхээр Боловсролын яаманд хүсэлтээ илгээсэн.

 Кембриж, Оксфордын хөтөлбөр, Япон ба Финляндийн бага боловсролын хөтөлбөр сургалтандаа нэвтрүүлэх зорилготой.
 Сургуулиа өргөжүүлэн дунд ахлах ангийн боловсролыг олгох төлөвлөгөөтэй бөгөөд хүчин чадлыг одоогийнхоос 10 дахин нэмэгдүүлэх.
 Элсэлтийнхээ тоог нэмж, чанартай боловсролыг дундаж давхаргын иргэдийн хүүхдүүдрүү чиглүүлэх.
 Гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудын боловсролын байгууллагуудтай хамтын ажиллагаа эхлүүлж, сурагчиддаа гадаад хэлний дадлага хийх бололцоо бүрдүүлнэ.
 БНХАУ-руу сурагчдаа Хятад хэл соёлын сургалтад тогтмол хамруулж, хэлний дадлага хийлгэх.
 Англи хэлний дадлагын хичээлийг Зүүн өмнөд азийн улс орнуудад хийлгэх сургалтын хамтын ажиллагааны түнш байгууллагатай болох.

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “ИВЭЭХ-ЭРДЭМ” СУРГУУЛЬ

НЕБ-ын “Ивээх-Эрдэм” сургуулийг Математикийн ухааны доктор, дэд профессор Д. Цогтбаатар, Хэл шинжлэлийн ухааны докторант Б.Ариунаа нар 2022 оны 09-р сард анх байгуулсан. Тус сургууль сургалтандаа МУ-ын боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна математик, англи, хятад хэлний хөтөлбөр, сэтгэн бодох чадвар хөгжүүлэх хичээл, таеквондо, шатрын хичээлүүдийг сургалтын үндсэн хөтөлбөрт оруулан сурагч багачуудыг хөгжүүлж байна. 2024-2025 оны хичээлийн жилд тус сургууль 1-5 дугаар ангид 50 сурагч, бага ангийн 5 багш, англи хэлний 1 багш, 1 сургалтын менежер, 1 бичиг хэргийн ажилтан, тогооч, үйлчлэгчтэйгээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн үүсгэн байгуулагч доктор, дэд профессор Д. Цогтбаатар 4 дүгаар ангиас сурагчдыг хөгжүүлэх хичээл заадаг бол, Хэл шинжлэлийн ухааны докторант Б.Ариунаа багш мөн 2 дугаар ангиас эхлэн Хятад хэлийг заадаг. Харин Англи хэлний сургалт 1 дүгээр ангиас эхлэдэг онцлогтой. “Ивээх-Эрдэм” сургуульд багшилж байгаа бүх багш нар 18-аас дээш жил ажилласан туршлагатай багш нар гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. НЕБ-ын “Ивээх-Эрдэм” сургуулийн сурагчдын үдийн цайг хүүхдийн хоолоор дагнан мэргэшсэн порцын тогооч туслахын хамт бэлтгэдэг. 2025 оны 1 дүгээр сараас сурагчдад сургууль дээрээ өглөөний цай уулгах бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Өдөр бүр 12.00, 15.00 цагуудад өдрийн хоолтой. Манай сургуулийн бусад сургуулиудаас ялгагдах онцлог нь эцэг эхчүүд өдөр өнжүүлэхийн зардал нэмж гаргах шаардлагагүй. Жижүүр багш хичээл тарсны дараа сурагчдын гэрийн даалгаварыг хийлгэж, оройн 17.30 цаг хүртэл хариуцаж Боловсолын яамнаас өгсөн чиглэлийн дагуу “Гараас гарт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эцэг эхчүүдэд сурагчдаа хариуцлагатайгаар хүлээлгэн өгдөг давуу талтай.

Хичээлийн орчин

Image 1
Шинэ сурагчдад хичээл орох үйл явц
Image 2
Сурагчдын бүтээл
Image 3
Такевондогын хичээл
Image 4
Хишиг өдөр
Image 5
Мэдээлэл зүйн хичээл
Image 6
1-р ангийн хичээлийн үеэр

Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Туул 1

Утасны дугаар:

+976 70113777, 99990521

Цахим шуудан:

iveekherdem22@gmail.com