ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
Боловсрол бол тухайн улс орон, үндэстний оршихуй, аюулгүй байдал, тусгаар тогтнолын салшгүй нэг хэсэг. Улс орны хөгжлийн түвшин тухайн орны иргэдийн боловсролоор тодорхойлогдоно. Тийм ч учраас бид Монгол хүүхдүүдийн боловсролын асуудалд өөрийн гэсэн тодорхой үзэл баримтлалтайгаар хариуцлагатай хандах шаардлагатай байгаа юм.
Бид Монголын ирээдүйн төлөө, таны үр хүүхдийн хөгжил, мэдлэг боловсрол, төлөвшилийн төлөө, эх орон, эх хэл, эцэг эх, эрхэм нөхөддөө хайртай, зорилготой, түүнийгээ ухаарч сэтгэх чадвартай иргэдийг төлөвшүүлэхийн төлөө зүтгэнэ.
Ивээх-Эрдэм сургуулийн захирал
Б. АРИУНАА