📞 Утас: 70113777, 99990521 📧 И-мэйл: iveekherdem22@gmail.com

Мэдээлэл

Image

ИВЭЭХ – ЭРДЭМ СУРГУУЛИЙН “БЭЛТГЭЛ” АНГИ

Нэгдүгээр ангид элсэн орж буй сурагч цоо шинэ орчин, шинэ нөхцөлд шинээр харилцаанд орж, “суралцах” үйл ажиллагаанд оролцох болсноор ихээхэн бэрхшээлтэй тулгардаг. Бэрхшээл үүсэхэд дараах хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд: Сургууль, анги танхимын орчин, сургалтын үйл ажиллагааны дэгд дасаагүй байдал Нарийн цагийн хуваарь бүхий шинэ харилцаанд оролцох, олон хүнтэй харилцах Сурагчдын сургуульд бэлтгэгдсэн байдал харилцан адилгүй байх Өмнө хийж байгаагүй зурах, бичих, цээжлэх, тогтоох, гэрийн даалгавар хийх зэрэг заавал хийх ажлуудад ихэээхэн цаг зарцуулснаар тоглох, дуртай зүйлээ хийх цаг хугацаа багасах гэх мэт. Иймд гэр бүлийн орчин нөхцөл, амьдралын хэв маягийн ялгаатай орчинд өсөж торнисон, сургуулийн өмнөх боловсролыг харилцан адилгүй эзэмшсэн хүүхдүүдийг “сургууль” хэмээх шинэ орчинд дасан зохицоход үүсч буй бэрхшээлийг аль болох богино хугацаанд арилгах, суралцахад бэлтгэх явдал юм. Сургуульд дасан зохицож чадаагүй, суралцах бэлтгэл хангагдаагүйн улмаас хүүхэд сурлагаар хоцрох, түүнээс шалтгаалан сургуульд дургүй болох эрсдэл бий болох талтай. Иймээс манай сургууль хүүхдийн сургуульд элсэх үед бий болдог бэрхшээлийг даван туулахад нь туслах, суралцах анхан шатны арга барил эзэмших хэрэгцээг хангах үүднээс нэгдүгээр ангид “Бэлтгэл хөтөлбөр”-ийг 510 цагт хэрэгжүүлэхээр сургалтын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна. Манай сургуулийн нэгдүгээр ангийн бэлтгэл хөтөлбөрөөр хүүхдэд эзэмшүүлэх мэдлэг, чадвар, дадлын агуулгын хүрээ болон түүнийг хэрэгжүүлэхдээ Бага боловсролын “ Бэлтгэл ” хөтөлбөр болон Японы боловсролын 1-р ангийн жишиг хөтөлбөрийн дагуу боловсруулан ажиллаж байна. Хөтөлбөрийн зорилго: Суралцагчдад сургуулийн орчин, сурах үйл ажиллагаанд дасан зохицох, сурах сонирхол , арга барилыг эзэмшүүлэхэд оршино.

Image

Манай сургууль 3,4-р ангидаа нэмэлт элсэлт авч байна

Ивээх-Эрдэм сургууль нь 3,4 -р анги тус бүртээ цөөн суудалд нэмэлт элсэлт авч эхэллээ.📢 🗂️ Үндэсний цөм хөтөлбөрийн олон улсын стандарт 🌏 Англи, Хятад хос хэлний олон улсын хөтөлбөр 🧩 Үндсэн, нэмэлт, хөгжүүлэх урлаг спортын сургалт 🥗 Хүүхдийн хоолны стандарт илчлэг, калорийг нас насанд тооцсон хоол үйлдвэрлэл Хүүхдээ бага ангиас нь гадаад хэлний боловсролтой болгохыг хүсч байгаа боловч хэлний сургалтаас хоцорсон гэж бүү санаа зовж байна уу. Манай туршлагатай багш нар хоцрогдлыг богино хугацаанд нөхөж сургах боломжтой болоод байна.

Image

Хятад хэлний давтлага төлбөргүй өгнө

Ивээх-Эрдэм сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын элсэлт авч эхэллээ. Нэмэлт элсэлт 2-4-р ангиудад цөөн хүүхэд элсүүлнэ. Та хүүхдээ хятад, англи хэл сураагүй гэж бүү санаа зовоорой, бид богино хугацаанд мэдлэг нөхөх давтлага төлбөргүй явуулах болно. Хагас жилийн төлбөр 3.500.000₮ Төлбөртөө сургалт, дугуйлан, давтлага цөм багтана. Манай хаяг: баруун 4 замаас гандан өгсөх замд, ИВЭЭХ-ЭРДЭМ сургууль. Холбоо барих: 99893777, 91185544

Image

Ивээх-Эрдэм сургуулийн багш сурагчид " Би монгол хүүхэд" өдөрлөгөө зохион явууллаа

Монгол ёс, заншил, өв соёлоо илүү сайн таниулан, мэдүүлэх зорилгоор " Би монгол хүүхэд" өдөрлөг зохион байгуулж, багш сурагчид идвэхтэй оролцож, ихийг сурч мэдлээ.

Image

" Би монгол хүүхэд" өдөрлөгийн зургуудаас

" Би монгол хүүхэд" өдөрлөгийн зургуудаас

Image

НЕБ-ын “Ивээх-Эрдэм” сургуулийн нэрэмжит Математикийн гурав дахь удаагийн СТАНДАРТ олимпиад

НЕБ-ын “Ивээх-Эрдэм” сургуулийн нэрэмжит Математикийн гурав дахь удаагийн СТАНДАРТ олимпиадын удирдамж 2025.03.26 Зорилго: Сурагчид математикийн хичээлээр олж авсан мэдлэг, чадвараа ашиглан хүндэвтэр болон практик хэрэглээтэй холбоотой бодлогуудыг бодож сурах, түүнд чиглэгдсэн чадвараа сорьж дараагийн түвшний асуудалд шилжих, эцэг, эхчүүд болон багш нар дундаж түвшний хүүхдүүдийнхээ сурах идэвхийг дээшлүүлэхэд математикийн стандарт олимпиадын зорилго оршино. Зохион байгуулалтын хэлбэр: Орон даяар сурагчдыг тэгш хамруулах зорилгоор онлайн тест, танхимын хэлбэрээр явагдана. Хамрах хүрээ: Нийслэл болон хөдөө, орон нутгийн ЕБС-ийн 3,4,5,6 дугаар ангийн сурагчид. Зохион байгуулалтын дэг: Сурагчид олимпиадын зар дээрх линкээр бүртгүүлнэ. Бүртгэлийн хураамж орон нутгаас цахимаар оролцох бол 10.000, нийслэлээс танхимаар оролцох бол 15000 төгрөгийг ХААН банкны 5308536424 тоот (Ариунаа Батжаргал данс, Гүйлгээний утга дээр өөрийн овог нэр, сургууль, ангийг бичнэ) дансанд шилжүүлж бүртгэлээ илгээнэ. Олимпиад зохион байгуулах комисс уг мэдээллийг хянаад олимпиадад оролцох эрх олгоно. Бүртгэлд оруулсан мэйл хаягаар тухайн оролцогчид мэдэгдэнэ. Хаяг, байршил : БГД 16-р хороо Туулын 1/44, Ивээх-Эрдэм сургууль Барилгын коллежийн зүүн хойно, замын эсрэг талд. Олимпиад 2025 оны 4 дугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагаас “Ивээх -Эрдэм” сургууулийн хичээлийн байранд явагдана: Үргэлжлэх хугацаа: 3,4-р ангийн суралцагчид -45 минут 5.6-р ангийн суралцагчид – 60 минут Олимпиадын дүнг өдөрт нь багтаан гаргаж, оролцогч бүрт сургуулийн вэбсайтаар хариуг мэдэгдэнэ. ВЭБ: https://iveekh-erdemschool.com/ Орон нутгийн суралцагчдад бүртгэлийн линкээр тестийг илгээж, хариуг мэдэгдэнэ. Бүртгэлийн линк: https://docs.google.com/forms/d/1GQRyvwgSmyfT9cT47yrLUNtamLdAOeQID7yAjgtGll0/edit Шагнал, урамшуулал: Нийт оролцогчдын 20%-д нь батламж илгээнэ. Анги тус бүрээс 1 дүгээр байр – 1 өргөмжлөл, алтан медаль 2 дугаар байр – 1 өргөмжлөл, мөнгөн медаль Жич: Олимпиадад эхний 10 байранд шалгарсан сурагчдын багш нарын амжилтыг батламжаар баталгаажуулна. Олимпиад зохион байгуулах комисс Холбоо барих утасны дугаар:: 91185544, 99091725